Python гэж юу вэ?
Python бол түгээмэл хэрэглэгддэг програмчлалын хэл юм. Үүнийг Гуидо ван Россум /Guido van Rossum/ бүтээсэн бөгөөд 1991 онд анх гаргаж байжээ.
Python-ийг дараах байдлаар ашиглагдана
- Вэб хөгжүүлэлт (сервер тал),
- Програм хангамж хөгжүүлэлт,
- Математик болон системийн скрипт бичдэг байна.
Python юу хийж чадах вэ?
- Вэб програм хөгжүүлэхд Python-ийг сервер талд ашиглах боломжтой.
- Python нь мэдээллийн баазад болон өгөгдлийн сантай чөлөөтэй ажиллах боломжтой. Мөн файлуудыг уншиж, өөрчилж чадна.
- Python-ийг big data буюу том өгөгдөл боловсруулах, математикийн нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглаж болно.
- Python нь програм хангамжийг бүтээгдэхүүн болгох, эсвэл бэлэн болгоход шаардлагатай туршилтын загварыг /prototype/ хурдан хугацаанд хийхэд ашиглана.
Яагаад Python гэж?
- Python өөр өөр платформ дээр ажилладаг (Windows, Mac, Linux, Raspberry Pi гэх мэт).
- Python нь англи хэлний өгүүлбэр зүйн бүтэцтэй төстэй энгийн синтакс буюу бичиглэлтэй байдаг.
- Python нь бичиглэл нь энгийн бөгөөд бусад програмчлалын хэлнүүдээс бичиглэл багатай байдаг.
- Python нь бичсэн кодонд дүн шинжилгээг маш хурдан хийж програмыг ажилуулдаг.
Мэдэхэд таатай байна
- Python програмчлалын хэлний сүүлийн хувилбар болох Python 3-ийг бид энэ хичээл дээр ашиглах болно.
- Python 3 нь Python 2 оос ялгаатай зүйл гэвэл аюулгүй байдалыг сайжруулсан гэж ойлгож болно. Бусад талаараа Python 2 той адил гэж ойлгож болно.
- Энэ хичээлийг бид текст хэлбэрээр та бүхэнд аль болох ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
- Python-ийг Thonny, Pycharm, Netbeans, Visual Studio Code эсвэл Eclipse зэрэг хөгжүүлэлтийн нэгдсэн орчинд бичих боломжтой. Эдгээр нь Python файлуудын томоохон цуглуулгыг удирдахад онцгой ач холбогдолтой.
Python Syntax бусад програмчлалын хэлтэй харьцуулахад
- Python нь бусад програмын хэлтэй харьцуулахад математик суурьтай Англи хэлтэй ойролцоо байдлаар загварчилагдсан програмчлалын хэл юм.
- Бусад програмчлалын хэл нь цэг таслал эсвэл хаалт ашигладаг бол Python нь коммандын гүйцэтгэлд шинэ мөр, догол мөрүүдийг ашигладаг.
- Python нь ажлын цар хүрээг тодорхойлохдоо нэг мөрөнд болон догол мөр дээр тулгуурладаг, тухайлбал давталтын цар хүрээ, функц, Класс зэрэг орно. Бусад програмчлалын хэлүүдэд энэ зорилгоор {} буржгар /суман хаалт-curly-brackets/ хаалт ашигладаг.