Python Файлтай ажиллах
Файлтай ажиллах нь програмчлалын хэлний чухал хэсэгүүдийн нэг байдаг.
Python нь файл үүсгэх, унших, шинэчлэх, устгах гэсэн хэд хэдэн функцтэй.
Python-н файлтай ажиллах гол функц бол open()
функц юм.open()
функц нь файлын нэр, горим /mode/ гэсэн хоёр параметрийг авдаг.
Файлыг нээх дөрвөн өөр арга /горим/ байдаг:
"r"
-Read буюу Унших, анхны нь утга. Унших файлыг нээнэ. Хэрэв файл байхгүй бол алдаа өгнө.
"a"
-Append буюу Хавсралт, Нэмэх файлыг нээнэ, Хэрэв файл байхгүй бол файлыг үүсгэдэг.
"w"
-Write буюу Бичих, Бичих файлыг нээнэ, Хэрэв файл байхгүй бол файлыг үүсгэдэг.
"x"
-Үүсгэх буюу Заасан файлыг үүсгэдэг, Хэрэв заасан файл байвал алдааг буцаах болно.
Syntax буюу бичиглэл
Унших файлыг нээхийн тулд файлын нэрийг зааж өгөхөд хангалттай.
Жишээ нь
f = open ("demofile.txt")
Энэ нь дээрх кодтой адил үр дүнг үзүүлнэ.
Жишээ нь
f = open ("demofile.txt", "rt")
Яагаад гэвэл "r"
нь read буюу унших, "t"
нь текст гэсэн утгыг агуулна. Энэ нь анхны утга бөгөөд заавал бичих шаардлагагүй.
Тэмдэглэл: Файл байгаа эсэхийг шалгаарай, Хэрэв файл байхгүй бол алдаа гарч ирнэ.
Сервер дээр файл нээх
Бидний нээх файл маань Python-той ижил хавтсанд test.txt нэртэй файл байна гэж үзье.
test.txt
Hello! how are you?
Welcome to test.txt file
This is my first testing purposes.
Good Luck!
open()
функцийг ашиглан дээрх файлыг нээнэ. Нээсэн файлын контентийг read()
функц унших болно.
Харин open()
функц нь файлыг буцаах болно.
Жишээ нь
f = open("test.txt", "r")
print (f.read())
G:\Hicheel\Python хавтсанд Python файл текст файлтай хамт байрлаж байна.
G:\Hicheel\Python
2020.03.31 06:13 <DIR> .
2020.03.31 06:13 <DIR> ..
2020.02.07 00:30 <DIR> .idea
2020.03.31 06:08 25 test.py
2020.03.31 06:01 96 test.txt
2 File(s) 3,844 bytes
3 Dir(s) 93,972,660,224 bytes free
G:\Hicheel\Python>
Үр дүн
Python 3.8.1 (tags/v3.8.1:1b293b6, Dec 18 2019, 22:39:24) [MSC v.1916 32 bit (Intel)] on win32
Type "help", "copyright", "credits" or "license" for more information.
>>> f = open("test.txt", "r")
>>> print(f.read())
Hello! how are you?
Welcome to test.txt file
This is my first testing purposes.
Good Luck!
>>>
Файлын хэсгийг уншина
read()
функцийн анхдагч утга нь текстийг бүхэлд нь буцаадаг. Харин та хэдэн тэмдэг ээр буцаахыг зааж өгч болно.
Үр дүн
Hello
Мөрөөр унших /Read Line/
readline()
функцийг ашиглан мөр мөрөөр нь утга буцааж болно.
Жишээ нь
Файлыг мөр мөрөөр нь унших болно.
f = open("demofile.txt", "r")
print (f.readline())
Үр дүн
Hello! how are you?
Хэрэв readline()
функцийг хоёр удаа дуудвал текстийн эхний хоёр мөрийг унших болно.
Үр дүн
Hello! how are you?
Welcome to test.txt file
Файлыг мөр мөрөөр унших өөр нэгэн арга бол давтал ашиглаж болно.
Жишээ нь
f = open("test.txt", "r")
for x in f:
print (x)
Үр дүн
Hello! how are you?
Welcome to test.txt file
Good Luck!
Файлыг хаах /Close Files/
Файл дээр ажиллаж дууссаны дараа файлаа үргэлж хааж байгаарай.
Жишээ нь
f = open("test.txt", "r")
print(f.readline())
f.close()
Үр дүн
Hello! how are you?
Тэмдэглэл: Та үргэлж файлыг хааж байх хэрэгтэй. Учир нь зарим тохиолдолд файлыг хаахаас нааш таны файл дээр хийсэн өөрчлөлт харагдахгүй байдаг. Энэ нь файлыг буфер хийхтэй холбоотой тохиолдол юм.
Одоо байгаа файлд бичих
Одоо байгаа файлд бичихийн тул open()
функцээр параметр дамжуулна.
"a"
- Append нь одоо байгаа контентийн төгсгөлд залгуулж хавсаргана."w"
- Write нь одоо байгаа контентийг дарж бичнэ.
Жишээ нь
f = open("test.txt", "a")
f.write("Sain bna uu? Text!")
f.close()
#file-iig neehed fileiin togsgol deerh text nemegdsen baih bolno:
f = open("test.txt", "r")
print (f.read())
Үр дүн
Hello! how are you?
Welcome to test.txt file
This is my first testing purposes.
Good Luck!Sain bna uu? Text!
"test.txt" файлыг нээж, агуулгыг нь дарж бичиж үзье.
Жишээ нь
f = open("test.txt", "w")
f.write("Sain bna uu? Odoo baigaa contentiig ustgah bolno ankhaar!")
f.close()
#file-iig neehed onmoh contentiig ustgasan baih bolno:
f = open("test.txt", "r")
print (f.read())
Үр дүн
Sain bna uu? Odoo baigaa contentiig ustgah bolno ankhaar!
Шинэ файл үүсгэх
Шинэ файл үүсгэхийн тулд open()
функцээр параметр дамжуулна.
"x"
- Create нь шинэ файл үүсгэх бөгөөд хэрэв тухайн файлыг өмнө нь үүсгэсэн бол алдаа өгнө.
Жишээ нь
f = open("firstfile.txt", "x")
Хэрэв үүсгэсэн файлыг дахин үүсгэх гэж оролдвол дараах алдааг өгнө.
G:\Hicheel\Python>test.py
Traceback (most recent call last):
File "G:\Hicheel\Python\test.py", line 1, in <module>
f = open("firstfile.txt", "x")
FileExistsError: [Errno 17] File exists: 'firstfile.txt'
Файлыг устгах
Файлыг устгахын тулд эхлээд OS модулийг импортолж, os.remove()
функцийг ажиллуулна.
Жишээ нь
import os
os.remove("firstfile.txt")
Файл байгаа эсэхийг шалгана уу:
Хэрэв файл байвал устгаад байхгүй бол мэдэгддэг байя.
Жишээ нь
import os
if os.path.exists("test.txt"):
os.remove("test.txt")
else:
print("File baikhgui, eswel ustgasan bna")
Фолдер устгах
os.rmdir()
функцийг ашиглан Folder устгаж чадна.
Жишээ нь
testfolder нэртэй хавтсыг устгах болно.
import os
os.rmdir("testfolder")
Сэтгэгдэлүүд

hi filetai ajillah talaar arai joohon iluu medeelel oruulj ogch bolhu? ASCII utgiig oloh gh metch ymu . Bayrlla :)